News

396 Cases of Driving While Intoxicated by Persons Deprived of Driving Rights Resolved Through the Courts

396 Cases of Driving While Intoxicated by Persons Deprived of Driving Rights Resolved Through the Courts

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны 3 дугаар улирлын байдлаар судаллаа.

Дээрх хугацаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 396 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан байна.

Гэмт хэрэг үйлдсэн 396 хүний 90 хувь эрэгтэй, 10 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны  байдлын хувьд 20 хүртэлх насны 11 буюу 2.7 хувь, 20-30 насны 123 буюу 31 хувь, 30-39 насны 147 буюу 37 хувь, 40-60 насны 109 буюу 27.5 хувь, 60-аас дээш насны 6 буюу 1.8 хувь байна.

Судалгааны дүнгээс үзэхэд дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 20.7 хувь нь дээд боловсролтой,  28 хувийг ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс үйлдсэн байна. Үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн хувьд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн их бүртгэгджээ.

Анхан шатны шүүхээс 228 хүнд торгох,  65 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 56 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 43 хүнд хорих ял оногдуулж, 4 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.

Иргэн та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бусдад энэ талаар шаардлага тавьж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөг эрсдэлээс хамгаалахыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.

Criminal Code

Article 27.10. Violation of the rules on traffic safety and operation of vehicles

5. If a person deprived of the right to drive a vehicle drives a vehicle while intoxicated or under the influence of drugs, or evades testing for intoxication or drug influence in accordance with the established procedure, the person shall be punished by deprivation of the right to drive a vehicle for a term of one to three years and a fine equal to two thousand seven hundred to fourteen thousand units, or community service for a term of two hundred forty to seven hundred twenty hours, or restriction of freedom of movement for a term of six months to three years, or imprisonment for a term of six months to three years.

Share this news:
Link copied