Illegal Logging Cases Resolved by the Court
Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргээр 2025 онд 217 хүнд холбогдох 190 хэрэгт, 2026 оны I улирлын байдлаар 38 хүнд холбогдох 35 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн байна.
Under the Law on Forests, logging is considered lawful only when carried out by felling with a permit for three purposes: tending, cleaning, and industrial use. Logging without a contract or permit, in excess of the permitted quantity, or in violation of the designated purpose, logging methods, or technology is deemed illegal logging.
Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” гэдэгт ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тастах, цагаалах зэрэг огтлох үйлдлээс гадна модыг технологийн бус аргаар тухайлбал, үндэстэй нь хөрснөөс сугалах, булгалах зэргээр газрын гадарга, хүрээлэн буй орчноос салган авч ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан аливаа сөрөг үйлдэл хамаарна.
Прокуророрын байгууллагаас хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн 7 хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийн талаар хүргэж байна.
From the Arkhangai Province Prosecutor's Office:
- Ч.П нь 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зүрх уулаас зохих зөвшөөрлийн бичиггүйгээр 6 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Ч.П-г гэм буруутайд тооцож, 900 мянган төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, хураагдсан шинэс моднуудыг улсын орлого болгож, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 1 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Дорнод аймгийн прокурорын газраас:
- Ж.А нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймаг Баян-Уул сумын Үйсэн гэх газраас 40 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Ж.А-г гэм буруутайд тооцож, 500 мянган төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, хураагдсан шинэс моднуудыг улсын орлого болгож, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 1,1 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
- Б.Б нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймаг Баян-Уул сумын үйсэн гэх газраас 40 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Б.Б-г гэм буруутайд тооцож, 1 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, хураагдсан шинэс моднуудыг улсын орлого болгож, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 1,1 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
- Төрийн албан хаагч С.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гүнжийн ам” гэх газраас улиангар, шинэс зэрэг модыг зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх шилжүүлсэн. Шүүхээс С.Т-г гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 35,8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
The prosecution service reminds citizens that, under Article 20.1.4 of the Law on Forests, when harvesting timber from forests for producing traditional products or for household needs, they are required to submit their logging request to the forest unit or the local ranger for a decision.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг ойн сан бүхий газар эзэлж, нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа тул иргэд та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн “Байгалиа хамгаалах” журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.